Барилгын дээрээс унасан кран нь шинэ барилгатайгаа сайн бэхлэгдээгүй байжээ

19

Циркийн баруун урд талд баригдаж буй шинэ барилгын кран гуравдугаар сарын 07-ноос 8-нд шилжих шөнө унасан. Барилгын дээрээс унасан кран нь шинэ барилгатайгаа сайн бэхлэгдээгүй байжээ.
Хяналт үнэлгээний Үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Н.Лхагвадорж:
-Гуравдугаар сарын 07-ноос 8-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт шинээр баригдаж байгаа барилгын кран UB Central Residense барилгын дээрээс унасан. Тус кран нь шинэ баригдаж буй барилгатайгаа сайн бэхлэгдээгүй байснаас хүчтэй салхинд унасан гэх мэдээлэл байна. Азаар хүний амь эрсдээгүй. Тухайн краны бэхэлгээг хийх, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулж ажиллах чиглэлийг өгсөн байгаа. 15 цагт салбар яамнаас дахин мэдээлэл өгөхөөр байна гэв.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Sukhbaatar.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Sukhbaatar.nutag.mn