Наран сумын дотуур байрыг ирэх долоо хоногт улсын комисст хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна

338
Наран суманд барьж буй сурагчдын дотуур байрны барилгын ажил дуусах шатандаа оржээ. Одоогоор ажил 98 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд жижиг завсар, гаднах тохижилт болон цэвэрлэгээний ажил хийгдэж байгаа аж. Гүйцэтгэгчийн хэлснээр ирэх долоо хоногт улсын комиссыг оруулж, хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй байгаа аж.
Харин үүнээс өмнө барилгын зураг төсвийг гаргасан зохиогч ирж эхлээд хяналт тавих ёстой. Яг зургийн дагуу баригдсан гэж дүгнэсний дараа улсын комисс ажиллана. Гэрээний дагуу бид 9 дүгээр сарын 15-нд барилгыг хүлээлгэн өгч ашиглалтад оруулах ёстой байсан ч хараахан амжаагүй. Гэхдээ ерөнхийдөө одоо биднээс шалтгаалах ажил дуусч байна. Ирэх долоо хоногт улсын комиссыг ажилууллах төлөвлөгөөтэй байна гэж төслийн менежер Ц.Маргад хэллээ.
Энэхүү дотуур байр нь улсын төсвийн 745 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа бөгөөд 50 хүүхдийн хүчин чадалтай. Шинэ байраа ашиглалтад орохыг хүлээж байгаа учир хүүхдүүдээ хараахан хүлээж аваагүй байна. Хуучин байранд 30 хүүхэд амьдардаг байсан, одоо энэ байр ашиглалтад орохоор суух хүүхдийн тоо нэмэгдэх төлөвтэй байна гэж Наран сумын ЕБС-ийн захирал Ө.Боргил ярилаа.
Тус сумын хуучин дотуур байрны тухайд 1979 онд ашиглалтад орж байсан, дахин ашиглах боломжгүй болжээ. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Sukhbaatar.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Sukhbaatar.nutag.mn