СҮХБААТАР: ЭМТ-ийн шинэ барилгын ажил 95 хувьтай үргэлжилж байна

200


Мөнххаан суманд улсын төсвийн 1,9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй 777 м2,17 ортой эрүүл мэндийн төвийн барилгын  гаднах ажил дууссан, дотоод засал чимэглэлийн ажил хийгдэж байгаа бөгөөд барилгын гүйцэтгэл 95 хувьтай үргэлжилж байна.

Барилгын ажлын явцтай аймгийн Засаг даргын орлогч Г.Мөнхзаяа танилцаж, гүйцэтгэгч компанийн удирдлагуудад ажлаа шуурхай хийж, хугацаандаа дуусгах үүргийг өглөө. Мөнххаан сум байгуулагдсаны түүхт 100 жилийн ойэнэ жил тохиож байгаа. Ойн хүрээнд тус суманд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын томоохон ажлууд хийгдэж байгаагийн нэг нь энэхүү эрүүл мэндийн төвийн шинэ барилга юм. Мөн 4 км хатуу хучилттай авто зам, нутгийн удирдлагын ордны барилга шинээр баригдаж буй. Мөнххаан сумын 100 жилийн ойн баяр наадмыг 07 дугаар сарын 18, 19-ний өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлнэ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Sukhbaatar.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Sukhbaatar.nutag.mn