Сүхбаатар аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа

281

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Сүхбаатар аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 80 жилийн ойг тохиолдуулан тус аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа. Ерөнхийлөгч аймаг байгуулагдсаны баярын хуралд оролцож, нутгийн ард иргэдэд баярын мэндчилгээ дэвшүүлэв. Тэрбээр Алтан овоо, Шилийн Богд ууландаа сүсэглэдэг нутгийн ард иргэдийн дундаас улсынхаа хөгжил дэвшлийн төлөө хүч, хөдөлмөрөө зориулсан Улсын болон Хөдөлмөрийн баатар, төр, нийгмийн зүтгэлтэн, алдар суутан олноор төрөн гарсныг тэмдэглэв.
 
сонин mn
Цаашид төрийн тэргүүний дэвшүүлсэн “100 жил-10 зорилт” хөгжлийн санаачилгын хүрээнд Ази, Европыг холбох төмөр замын зүүн бүсийн коридор барих, Бичигт хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэхтэй холбоотой төслүүдийг хэрэгжүүлэх, ингэснээр Монгол, Орос, Хятад гурван улстай холбогдох, далайд гарах дөт зам бий болгохыг төр, засгийн зүгээс онцгой анхаарч ажиллаж байгааг хэллээ.
 
сонин mn

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Sukhbaatar.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Sukhbaatar.nutag.mn