СҮХБААТАР: Сүхбаатарын одонгоор шагнав

298

Цэргийн нэрт жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит, 80 жилийн түүхт Сүхбаатар аймгийг төрийн дээд шагнал Сүхбаатарын одонгоор шагнасныг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гардуулав. Тэрбээр, 70 жилийн ойгоороо Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнууж байсан бол өдгөө 10 жилийн дараа буюу түүхт 80 жилийн ойгоороо ийнхүү төрийн дээд шагнал Сүхбаатарын одонгоор шагнагдаж байгаа өвөг дээдсийн өлгий нутгийн нийт иргэддээ халуун баярыг хүргэж, түүхэн ойн баярын мэнд дэвшүүлж буйгаа энэ үеэр тодотгов.


1942 онд Ардын их хурлын шийдвэрээр Дорнод аймгаас 10, Хэнтий аймгаас дөрвөн сум, 128 багийг салган нэгтгэж Маналын хийдийн туурин дээр Жавхлант шарга нэртэйгээр байгуулагдаж байсан түүхтэй. Тухайн үед 843 өрх, 29,1 мянган хүн ам, 840 мянган малтай байсан бол өдгөө хүн ам хоёр дахин, мал сүрэг тав дахин өсчээ. 80 жилийн хугацаанд Монгол Улсын шилдэг аймгаар дөрөн удаа шалгарч, ДНБ 591,1 тэрбум нэг хүнд ноогдох ДНБ 9,2 саяд хүрсэн нь өмнөх оноос 23,8 хувиар өсчээ.

ИйнхүүТулгартөрийн2230, 2231,ДэлхийндайдадИхМонголУлсыгзарлантунхагласны815,Үндэснийихбаярнаадам,Ардынхувьсгалын100, 101жилийной,Ардчилсанхувьсгалын30, 31жилийной,Сүхбаатараймагүүсчбайгуулагдсаны80жилийнтүүхэной, “Зүүнбүсийнхурд” -2022,баярнаадам ийнхүү эхэллээ.7 дугаар сарын 28-ны энэ өдөр сонгомол гурван насны хурдан морины уралдаанаар баяр наадам үргэлжилж байна.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Sukhbaatar.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Sukhbaatar.nutag.mn