Халдвараар эмчлүүлэгсдийн дунд жирэмсэн эмэгтэй 36 байна
Сүхбаатар аймагт сүүлийн 24 цагт халдварын 207 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 6007 боллоо. Жирэмсэн эмэгтэй, бага насны хүүхэд, өнөр настан зэрэг эрсдэлт бүлгийн иргэд халдварт олноор өртөж байна. Тодруулбал, коронавирусний халдвараар эмчлүүлэгсдийн дунд жирэмсэн эмэгтэй 36, 18 хүртэлх насны хүүхэд 163 байна.
Аймгийн хэмжээнд нийт 2610 иргэн эмчлүүлж байна. Үүнээс 282 нь АНЭ-т, сумдын ЭМТ-д 282, гэрээр 1867 иргэн эмчлүүлж байна гэж аймгийн ЭМГ-аас мэдээллээ.
Хоногт бүртгэгдсэн 207 тохиолдол нь Баруун-Урт, Мөнххаан, Сүхбаатар, Эрдэнэцагаан, Баяндэлгэр, Онгон, Түвшинширээ, Түмэнцогт, Халзан, Асгат зэрэг арван суманд бүртгэгджээ. Харин энэ хугацаанд 60 иргэн эдгэрч эмнэлгээс гарчээ.