Халдвар авсан иргэдийн дунд жирэмсэн эмэгтэй 31, хүүхэд 170 байна

358


Сүүлийн 24 цагт тус аймгийн 11 суманд халдварын 209 тохиолдол батлагджээ. Ингэснээр аймгийн хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 4000-ыг даваад байна. Халдвар авсан иргэдийн дунд эзлэх жирэмсэн эмэгтэй болон бага насны хүүхдийн хувь нэмэгдсээр байна. Өнөөдрийн байдлаар 31 жирэмсэн эмэгтэй, 18 хүртэлх насны 170 хүүхэд эмчлүүлж байна гэж аймгийн ЭМГ-аас мэдээллээ.

Жирэмсэн эмэгтэйчүүдийг шууд эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байгаа бол хүүхдүүдийг биеийн байдлыг харгалзан эмнэлэг болон гэрийн эмчилгээнд хамруулж байгаа аж.

АНЭ-т 291, сумдын ЭМТ-д 638, өрхийн ЭМТ-ийн хяналтад гэрээр 884 иргэн эмчлүүлж байна. Халдвар гэр бүл, найз нөхдийн хүрээлэл, олон нийтийг хамарсан үйл ажиллагаанаас илэрч байгааг анхааруулсаар байгаа ч хаа ганц болсон арга хэмжээнээс халдвар илэрч, тархах эрсдэлийг улам нэмэгдүүлсээр байгаа юм. 

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Sukhbaatar.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Sukhbaatar.nutag.mn