Зөвхөн Баруун-Урт суманд хоногт 110 тохиолдол батлагдав

389


Сүхбаатар аймагт сүүлийн 24 цагт шинээр халдварын 185 тохиолдол батлагдсанаас хамгийн олон буюу 110 нь зөвхөн Баруун-Урт суманд батлагджээ. Ингэснээр тус суманд нийт батлагдсан тохиолдол 2000-ыг даваад байгаа бол аймгийн хэмжээнд 3976 болоод байна.
Харин дээрх хугацаанд 62 иргэн эдгэрч эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн иргэдийн тоо 2527 болжээ. Аймгийн хэмжээнд коронавирусний халдвар авсан нь батлагдсан 1316, магадлалтай 43 нийт 1359 иргэн эрүүл мэндийн байгууллагуудаар эмчлүүлж байна. Хэвтэн эмчлүүлэгсдийн дунд эзлэх жирэмсэн эмэгтэй болон хүүхдийн хувь тогтмол өсөж байгааг анхаарууллаа. Тодруулбал, одоогоор жирэмсэн эмэгтэй 29, 0-18 насны хүүхэд 141 байна гэж аймгийн ЭМГ-аас мэдээллээ. Эдгээр зорилтот бүлгийн иргэд ихэвчлэн гэр бүлийн хүрээллээс халдвар авсан байна. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Sukhbaatar.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Sukhbaatar.nutag.mn