Онгон суманд дахин тэг зогсолт хийжээ

455
Онгон суманд коронавирусний сэжигтэй тохиолдол илэрч, 5 дугаар сарын 16-наас тодорхойгүй хугацаагаар дахин тэг зогсолт хийжээ. Тодруулбал түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авсан иргэдээс таван эерэг, нэг сул эерэг тохиолдол илэрч, улмаар PCR шинжилгээг авч илгээжээ. Албан бус эх сурвалжийн өгсөн мэдээгээр дээрх сэжигтэй тохиолдлын эзэд нь түүхий эдийн ченжүүд бөгөөд хүүхдийн үсний найрт олноороо очсон байжээ. Одоогоор тэдний ойрын харьцагчдыг тогтоох судалгааны баг ажиллаж байгаа аж. Эхний ээлжинд ойрын 17 иргэнээс PCR шинжилгээг авсан, хариу хүлээгдэж байна. Тус аймагт сүүлийн 72 цагт халдвар нэмж бүртгэгдээгүй бөгөөд өнөөдрийн байдлаар АНЭ-т 15 иргэн хэвтэн эмчлүүлж байна гэж аймгийн ЭМГ-аас мэдээллээ. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Sukhbaatar.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Sukhbaatar.nutag.mn