Шилдэг тохижилттой ААНБ-ыг шалгаруулна

240
Аймгийн ЗДТГ-аас Стандарт хэмжилзүйн хэлтэстэй хамтран “Шилдэг тохижилттой аж ахуй нэгж”-ийг шалгаруулах уралдааныг зарлажээ. Уралдаан 12 дугаар сарын 5 хүртэл үргэлжлэх бөгөөд Сүхбаатар аймгийн 13 суманд үйл ажиллага явуулж буй бүх ААНБ, хувийн хэвшлүүд хамрагдах юм.
Тухайн байгууллагын гадна өнгө үзэмж, хаягжилт, авто машины зогсоол, тэмдэг тэмдэглэгээ, гадна гэрэлтүүлэг шийдсэн байдал, ногоон байгууламж болон ойр орчмын талбайн эмх цэгц, зохион байгуулалт, байгууллагын дотоод тохижилт, үйлчилгээ, ажилчдын ёс зүй зэрэг 20 орчим шалгуур үзүүлэлтээр уралдааныг дүгнэх юм. Уралдаан нийт хоёр сая төгрөгийн шагналын сантай бөгөөд аймгийн Засаг даргын нөөц сангаас санхүүжүүлж буй аж.
Монгол Улсад орчин цагийн худалдааны салбар үүсэж хөгжсөний 100 жил, Сүхбаатар аймаг байгуулагдсаны түүхт 80 жилийн ойг угтаж ААНБ-ын гадна тохижилтыг сайжруулах, аймаг орон нутгийн өнгө үзэмжинд эерэг нөлөө үзүүлэхүйц тохижилт, үйлчилгээ бүхий байгууллагын тоог нэмэгдүүлэх нь дээрх уралдааны гол зорилго юм.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Sukhbaatar.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Sukhbaatar.nutag.mn