СҮХБААТАР: Уулбаян сум улсын тэргүүний суманд нэр дэвшлээ

740

Сүхбаатар аймгийн Уулбаян суманд 2019 онд нийт 2.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил хийжээ.
Сумдын үйл ажиллагааны хяналт шинжилгээ үнэлгээний дүнгээр өнгөрсөн жилийн ажил үйлсээрээ хангалттай сайн хэмээн үнэлэгдсэн байна. Мөн жил бүр аймгийн хэмжээнд захиргааны байгууллагаас иргэд, аж ахуй  нэгжид үзүүлж байгаа үйлчилгээний чанар хүртээмжийн талаар хөндлөнгийн байгууллагаар гүйцэтгүүлдэг хэрэглэгчийн үнэлгээний судалгаагаар тус сум хамгийн өндөр буюу 76.1 хувьтай үнэлэгджээ.
Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 193-р тогтоол, Улсын тэргүүний сум шалгаруулах болзлын дагуу хоёр жил тутамд бүс бүрээс нэг сум шалгаруулдаг уламжлалтай. Энэ удаад зүүн бүсээс Сүхбаатар аймгийн Уулбаян, Хэнтий аймгийн Баян-Овоо, Дорнод аймгийн Халх гол сум нэр дэвшсэн байна. Улсын тэргүүний шилдэг сумыг 19 шалгуур үзүүлэлт, нийгэм эдийн засгийн үзүүлэлтээр шалгаруулдаг бөгөөд нэгдсэн дүн ирэх долоо хоногт гарах аж.  Уулбаян сум нь 875 өрхийн 3000 хүн амтай. Тус сум аймгийн тэргүүний сумаар хоёр удаа шалгарч байсан юм.
https://zindaa.mn/36klскачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Sukhbaatar.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Sukhbaatar.nutag.mn