Халагдаж ирсэн цэргүүдийг шинжилгээ болон дархлаажуулалтад хамруулав

289
2020 оны нэгдүгээр ээлжинд татагдсан хилийн цэргийн 0132 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагчид халагдаж, өнөөдөр орон нутагтаа ирлээ. Цэргүүдийг нэгдсэн байдлаар коронавирусний түргэвчилсэн шинжилгээнд хамруулж, мөн вакцины эхний тунг нь хийжээ.
Өмнө нь халагдан ирж буй цэргүүдийг төв талбайдаа хүндэтгэлтэйгээр угтан авдаг байсан бол энэ удаад аймгийн төвөөс 10 километрт байрлах "Цайрт минерал" ХХК-ийн байранд холбогдох албаныхан тосон авлаа. Тэднийг алба хаах хугацаандаа ямар нэг зөрчил дутагдал гаргалгүй, албаа нэр төртэй сайн хаасан гэдгийг тодотгов.

Улмаар тус газраас сум сумынх нь ЗДТГ-аас ирсэн машинуудад хүлээлгэн өгч харьяа сумд руу нь үдсэн байна. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Sukhbaatar.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Sukhbaatar.nutag.mn