Монгол цэргийн өдрөөр нийт цэргийн хүрээнийхэн төв талбайд оройн жагсаал хийв

444
Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ой, Монгол цэргийн өдрийг Сүхбаатар аймаг дахь үндэсний аюулгүй байдлыг хамгаалах тусгай чиг үүрэг бүхий байгууллагууд 3 дугаар сарын 17-нд тэмдэглэн өнгөрүүллээ.
Тус байгууллагуудын төлөөллүүд аймгийн удирдлагуудын хамтаар их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүлснээр үйл ажиллагаа эхэлсэн юм. Улмаар баярын хурал, хүндэтгэлийн тоглолт, баярын жагсаал хийсэн бөгөөд энэ бүгдийг мэргэжлийн байгууллагуудаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу халдвар хамгааллын дэглэмийг баримтлан зохион байгуулав.

Их жанжин Д.Сүхбаатар тэргүүтэй ардын хувьсгалын журамт цэрэг 1921 оны 3 дугаар сарын 18-нд Хиагт хотыг гамин цэргүүдээс чөлөөлж, анхны ялалтыг байгуулсан түүхэн өдрийг шинэ үеийг эхлүүлсэн өдөр болгон жил бүр тэмдэглэн өнгөрүүлж ирсэн. Үүнээс улбаатай олон олон түүхэн үеийг бид дурсан санах учиртай. Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн үндсэн үүргээс гадна энхийг дэмжих ажиллагаа, олон улсын хээрийн сургууль, улс орны бүтээн байгуулалт, хүмүүнлэгийн ажиллагаанд идэвхтэй оролцон олон талт үүргийг гүйцэтэж байна. Энхийг дэмжих ажиллагаанд манай ангийн офицер, ахлагч нар үүргээ амжилттай гүйцэтгэн, Монгол Улсын нэрийн өмнөөс хүлээсэн үүргийн дагуу хувь нэмрээ оруулж, дэлхий дахинд сурталчлан таниулсаар байна.
Зэвсэгт хүчний 338 дугаар ангийг Сүхбаатар аймагт байгуулсны 10 жилийн ой тохиож байна. Энэ ангийг байгуулснаар орон нутагт ажлын байр нэмэгдэж, хүн амын болон нийгмийн хөгжилд тодорхой хувь нэмрээ оруулсаар байна. Улсын хэмжээний томоохон бүтээн байгуулалт болох Дорнод аймгийн Халх гол суман дахь шинэ сум төсөл, Тавантолгой - Зүүнбаян чиглэлийн төмөр замын ажилд дугаар ангийн алба хаагчид оролцсоор байна. Бидний хамт олон 10 жилийн ойгоо угтаж арван бүтээлч ажил хийхээр төлөвлөн ажиллаж байна гэдгийг Зэвсэгт хүчний 338 дугаар ангийн захирагч, хурандаа Н.Бат-Эрдэнэ хурлыг нээж хэлсэн үгэндээ тодотгов. 
Харин аймгийн Засаг даргын орлогч Д.Шижирбаатар хэлэхдээ, аймгийн удирдлагууд бид батлан хамгаалах салбартай хамтран ажиллаж, хүүхэд залуусыг эх оронч хүмүүжлээр төлөвшүүлэх, эр цэргийн албаа хаах хүндтэй албандаа хүчин зүтгэх үүрэг оролцоог нь нэмэгдүлэхэд хичээн зүтгэж ажиллах болно гэдгээ илэрхийлэв. 
Баярын хурлын үеэр цэргийн албан хаагч, дайчдыг шагнаж урамшуулан, зарим албан хаагчдад хугацааны цолыг олгож, нийт цэргийн хүрээнийхэн төв талбайдаа оройн жагсаалыг хийснээр үйл ажиллагаа өндөрлөсөн юм. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Sukhbaatar.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Sukhbaatar.nutag.mn