Вакцины хоёр дахь тунг ирэх сарын 2-ноос хийнэ

506
Коронавирусний эсрэг дархлаажуулалтын эхний тунг хамруулах ёстой хүн амын 99 хувьд хийжээ. Хоёр дахь тунгийн вакциныг татан авах ажил эхэлсэн бөгөөд ирэх сарын 2-ноос хийхээр төлөвлөжээ. 
Эхний ээлжийн дархлаажуулалтад цагдаа, онцгой, тагнуул зэрэг тусгай хүчний алба хаагчид, эрүүл мэнд, хэвлэл мэдээллийн байгууллага, сургууль цэцэрлэгийн багш нар, эрчим хүч, ус дулааны салбарын ажилчид, зарим төрийн албан хаагчдыг хамруулж байгаа билээ.
Вакцины хамрагдалт маш сайн байгаа, одоогоор аймагт вакцинтай холоотой ямар нэг эсрэг хариу урвал үзүүлсэн зүйл гараагүй байна. Хоёр дахь тунг өмнөх зарчмын дагуу хийнэ. Ер нь аймгийн Онцгой комиссоос 18-аас дээш насны хүн амынхаа 60 хувийг дархлаажуулалтад хамрууна гэж төлөвлөсөн. Засгийн газраас вакцин хэзээ хуваарилна, тэр цагаас шууд хийж эхлэх бэлтгэл ажил хангагдаж байгаа гэж аймгийн ЭМГ-ын хэлтсийн дарга П.Болормаа хэллээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Sukhbaatar.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Sukhbaatar.nutag.mn