Уяачид уриалга гаргалаа

259
Сүхбаатар аймгийн Цагдаагийн газраас зохион байгуулсан уяачдын уулзалт, зөвлөгөөний оролцогч, зохион байгуулагчид хамтран дараах уриалгыг гаргалаа. 
1.  Хурдан морины уралдаалгын үеэр шаардлагатайгаас бусад буюу холбогдох мэргэжлийн байгууллагуудын машинаас бусад авто машиныг дагуулахгүй байх
2.  Уралдаанч хүүхдийн аюулгүй байлыг хангаж, хамгаалах хувцсыг иж бүрэн өмсүүлж хэвших
3. Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр бүх сумдын Морин спорт уяачдын холбооны тэргүүлэгч нар зохион байгуулалтад орж, Цагдаагийн байгууллагатай мэдээлэл солилцон хамтран ажиллах.
Уяачдаас гарсан саналын дагуу дээрх уриалгыг талууд хамтран гаргасан бөгөөд саналуудыг аймгийн удирдлагуудад танилцуулж, ажил хэрэг болгох юм байна. Өөрөөр хэлбэл морины соёлоороо манлайлагч хурдны өлгий нутгийн уяачид, адуучид уралдаанч хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангаж, хурдан морины уралдааныг олноороо дагадаг явдлыг таслан зогсоож, улсдаа үлгэр жишээ болох зорилтыг тавьж байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Sukhbaatar.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Sukhbaatar.nutag.mn