СҮХБААТАР: Баяр наадмын өрүүдээр 210 алба хаагч үүрэг гүйцэтгэжээ

360


Сүхбаатар аймаг байгуулагдсаны 80 жил, Зүүн бүсийн хурд 2022 баяр наадмын өдрүүдэд иргэдийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журмыг сахиулах чиглэлээр 27 тээврийн хэрэгсэл, 210 алба хаагч бэлэн байдалд ажиллажээ.
Эдгээр өдрүүдэд аймгийн хэмжээнд гэмт хэргийн шинжтэй тав, зөрчлийн шинжтэй зургаан гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Тодруулбал гэмт хэргийн шинжтэй гомдлын тухайд хулгайлах хоёр, зам тээврийн осол нэг, залилах нэг, хүний эрүүл мэндэд халдах гэмт хэрэг нэг бүртгэгджээ.
Цагдаагийн байгууллагаас зохион байгуулсан хамгаалалт зохицуулалтад НХЖХОНАБХ албаны Эргүүл хамгаалалтын газраас 20, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс долоо, Хэнтий, Дорнод аймаг дахь цагдаагийн газраас тус бүр 35 алба хаагч нэмэлтээр ирж ажиллажээ. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Sukhbaatar.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Sukhbaatar.nutag.mn