Хүүхэд мориноос унаж гэмтэх, амь насаараа хохирох тохиолдол гарсаар байна

341


Сүхбаатар аймагт болсон хурдан морины уралдааны үеэр 10 настай охин мориноос унаж амиа алдсан харамсалтай явдал өчигдөр болжээ. Энэ талаар Цагдаагийн байгууллагаас тодруулахад “Тус аймгийн Түвшинширээ суманд уяачдын галын наадам зохион байгуулах үеэр 10 настай охин өөрийнхөө морийг унаж байгаад мориноосоо унаж, нас барсан” гэв.

Мөн 2022 он гарснаас хойш улсын хэмжээнд нийт 835 уралдаан зохион байгуулагдаж, давхардсан тоогоор 33,818 уралдаанч хүүхэд оролцжээ. Тухайн уралдаанч хүүхдүүдээс 292 хүүхэд хөнгөн бэртэл, 12 хүүхэд хүнд бэртэл авсан байна. Үүнээс зургаан хүүхэд эмнэлгийн байгууллагад хүргэгдэж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан бол зургаан хүүхэд уралдааны үеэр нас барсан тухай тоо баримтыг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын эх сурвалж хэллээ.

Эдгээр хүүхдүүд нь эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрөлтэй, гэнэтийн ослын даатгалд хамрагдсан, хамгаалалтын иж бүрэн хувцастай уралдаанд оролцсон байгаа юм.

Түүнчлэн энэ оны 4-6 сард хурдан морины уралдаанаас гадна ахуйн хүрээнд хүүхэд мориноос унасан, бэртсэн, чирэгдсэн гэх 13 тохиолдол Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байдаг.

Ялангуяа эцэг, эхчүүд хүүхдээ зуны амралтаар нь хөдөө хамаатан садан, эмээ өвөөгийнх рүү нь явуулчихдаг. Очсон хүүхэд нь морь сайн унаж сураагүй байж хонинд явахдаа морь унах зэрэг хайхрамжгүй байдал гаргадаг. Энэ байдлаас болж зөвхөн хурдан морины уралдаанаас шалтгаалахгүйгээр мориноос унаж гэмтэж байгааг гэдгийг ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга Э.Баярбаясгалан өмнө нь анхааруулж байсан юм.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Sukhbaatar.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Sukhbaatar.nutag.mn