СҮХБААТАР: Нохойд хазуулсан иргэдэд андуурч сүрьеэгийн вакцин хийжээ

377

Сүхбаатар /МОНЦАМЭ/.
Тус аймгийн нэгдсэн эмнэлэгт есөн иргэнд сүрьеэгийн вакцин андуурч хийжээ. Тодруулбал, нохойд хазуулсан иргэдэд галзуугийн эсрэг вакцин хийхээр төлөвлөсөн байсан ч тарилгын стандарт алдагдаж, тус иргэдэд сүрьеэгийн эсрэг вакциныг андуурч хийсэн явдал энэ сарын 5-ны өдөр болжээ.
Энэ талаар АНЭ-ийн дарга Д.Мөнхзул хэлэхдээ, одоогоор иргэд эмнэлгийн хяналтад байна. Бүгд биеийн байдал хөнгөн. Бид гарч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж бүх төрлийн эрүүл мэндийн болон сэтгэлзүйн эмчилгээ, үйлчилгээг тогтмол үзүүлж байна. Цаашид эдгээр иргэд 6 сарын турш эмнэлгийн хяналтад байна. Ажлын хариуцлага алдсан сувилагч нарт гэхээсээ илүүтэй эхний ээлжинд эдгээр иргэдэд маш их анхаарлаа хандуулж байгаа. ЭМБ-ын үйл ажиллагаа бүгд тусгай дүрэм журмын дагуу явагддаг учир энэ хүрээнд сувилагч нарт хариуцлага тооцох асуудал шат дараатай яригдана гэв.
Уг асуудалтай таван сувилагч холбогдож байгаа аж.  
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Sukhbaatar.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Sukhbaatar.nutag.mn