Зөөврийн эхо аппарат хүлээлгэн өглөө

347
"Цайрт минераль" компаниас цар тахлын энэ үед аймгийн Онцгой комиссын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх үүднээс 16 сая төгрөгийн өртөг бүхий зөөврийн эхо оношилгооны аппаратыг хүлээлгэн өглөө.
Энэхүү аппаратыг халдварын батлагдсан тохиолдлуудыг эмчилж буй тусгаарлан ажиглах эмнэлгийн байранд ашиглах юм байна.
Зөөврийн эхо аппараттай болсноор эрүүл бүсээс буюу нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаанд өдөр тутамд ашиглаж байгаа аппаратыг тусгаарлан ажиглах эмнэлэг рүү зөөвөрлөх шаардалагагүй болж байгаа юм. Яг ийм хүнд нөхцөлд аппаратыг хоёр эмнэлгийн хооронд зөөвөрлөнө гэдэг маш эрсдэлтэй. Тиймээс олон эрсдэлээс хамгаалах цаашлаад иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг газар дээр нь түргэн шуурхай үзүүлэх боломжтой болж байгаад баяртай байна. Манай эмнэлэгт нэн шаардлагатай байсан тоног төхөөрөмжийн нэг гэж АНЭ-ийн дарга Д.Мөнхзул хэллээ. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Sukhbaatar.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Sukhbaatar.nutag.mn