Аймгийн хэмжээнд 2000 гаруй мал төллөжээ

498
Сүхбаатар /МОНЦАМЭ/.Аймгийн хэмжээнд 3,5 сая гаруй мал өвөлжиж, хаваржиж байна. Үүнээс 1,7 сая мал нь төллөнө гэсэн тооцоо гарчээ. Эхний 02 дугаар сарын байдлаар нийт төллөх малын 0,10 хувь буюу 2187 толгой мал төллөсөн, гарсан бүх төл 100 хувь бойжиж байна гэж аймгийн ХХААГ-аас мэдээллээ.
Сумдууд хаврыг хүндрэл багатай даван туулахын тулд өөрсдийн нөөц бололцоогоор өвс тэжээлээ нөөцөлсөн байна. Мэргэжлийн байгууллагын өгч буй мэдээгээр Халзан, Дарьганга, Наран, Түвшинширээ суманд хаваржилт хүндрэх төлөвтэй. Бусад суманд хаваржилт хэвийн үргэлжилж байна гэлээ.
Зарим суманд ийнхүү хаваржилт хүндэрч болзошгүй байгаа учир урьдчилан сэргийлж сумдаас өвс, тэжээлийн захиалгыг авч, холбогдох яам руу хүргүүлж эхэлсэн байна. Одоогоор 438 тн өвс, 112 тн тэжээл шаардлагатай гэсэн захиалгыг сумдаас аймгийн ХХААГ-т ирүүлжээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Sukhbaatar.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Sukhbaatar.nutag.mn