Шилийн богд чиглэлийн авто замын хөдөлгөөнийг хаалаа

760

Сүхбаатар аймгийн Засаг даргын 02 дугаар сарын 13-ны А/126 дугаар захирамжаар уламжлалт цагаан сарын баярыг нийтийн хэмжээнд тэмдэглэхгүй болсонтой холбоотойгоор Дарьганга сумын нутаг, Шилийн богд уул чиглэлийн авто замын хөдөлгөөнийг хориглолоо.

Мөн иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хянах зорилгоор нийт иргэдийг албан ёсны зөвшөөрөлтэй хот, аймаг хоорондын шуудангаар буюу зорчигч тээврийн компаниар үйлчлүүлэхийг уриалж, зөвшөөрөлгүй хулгайн тээврийн үйл ажиллагаанд байнгын хяналт тавьж, таслан зогсоохыг аймгийн Цагдаагийн газар болон, Авто тээврийн төвд үүрэг болгожээ.

Шинэ төрлийн коронавирусний тархалтаас урьдчилан сэргийлэх, хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах зорилгоор улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбоотойгоор гаргасан аймгийн засаг даргын захирамжид авч хэрэгжүүлэх, дагаж мөрдөх 10 гаруй арга хэмжээ тусгагджээ. 

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Sukhbaatar.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Sukhbaatar.nutag.mn