Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд газар хөдөллөө
Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Өлзийт багийн “Ямаан-Ус” гэдэг газар хоёрдугаар сарын 12-ны 02:02 цагт 4.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэ тухай мэдээллийг Одон Орон Геофизикийн Хүрээлэнгээс цахим шуудангаар өнөөдөр 07:00 цагт ирүүлжээ.
Аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга н.Буянзаяагаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн ч хохирол учраагүй гэж мэдээллээ.