Гэмт хэргийн улмаас долоон хүүхэд амь насаа алджээ

608



2020 оны эхний найман сарын байдлаар тус аймгийн хэмжээнд 21 хүүхэд гэмт хэрэгт өртөж, эдгээрийн долоо нь амь насаа алджээ. Нас баралтын шалтгааны хувьд хурдан мориноос унаж, ахуйн болон зам тээврийн осол байна. Харин энэ онд хүүхэд үйлдсэн гэмт хэрэг бүртгэгдээгүй гэдгийг амгийн Цагдаагийн газраас мэдээллээ.

Харин өнгөрсөн онд аймгийн хэмжээнд 36 хүүхэд гэмт хэрэгт өртөн хохирчээ. Хүүхэд холбогдох гэмт  хэргийн дийлэнх хувийг зам тээврийн болон ахуйн осол эзэлж байна. Үүнээс гадна гэр бүлийн хүчирхийлэлд өртөж хохирох тохиолдол элбэг байдаг ч энэ нь албан ёсоор хүүхдэд хамаарах гэмт хэрэгт бүртгэгддэггүй юм байна. 2020 оны эхний 08 сарын байдлаар аймгийн хэмжээнд 168 гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгджээ.


скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Sukhbaatar.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Sukhbaatar.nutag.mn