Их насны түрүү магнайгаар Г.Ганхөлөгийн бор тодорлоо

511


Аймгийн аварга хүлэг шалгаруулах "Жавхлант шарга-2022" уралдаан өнөөдөр их насны морьдын уралдаанаар эхэллээ. Уралдааны замд нийт 119 их нас бүртгүүлж гарснаас, Сүхбаатар сумын уяач Г.Ганхөлөгийн бор түрүү магнайгаар тодорлоо. Аман хүзүүнд Баруун-Урт сумын уяач Б.Гантулгын хар, айргийн гуравт Баяндэлгэр сум, уяач Ч.Амарбаатарын хонгор, айргийн дөрөвт Сүхбаатар сум, Б.Хүрэлсүхийн хонгор, айргийн тавд Баруун-Урт сум Л.Анхбаярын бор тус тус хурдалж хурсан олныг баясгалаа.
Морьдыг уралдааны замд гарахад сэрвээний өндрийг хэмжиж байгаа бөгөөд өндөр давсан морьдыг замд гаргахгүй үлдээж байгаа аж.
Уралдаан 5 дугаар сарын 18, 19-ний өдрүүдэд үргэлжлэх бөгөөд их нас, соёолон, хязаалан, шүдлэн, даага, эрлийз дээд, дунд, доод гэсэн найман насны морьд уралдана.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Sukhbaatar.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Sukhbaatar.nutag.mn