МСҮТ-ийн суралцагчид мэргэжлээ сурталчилж байна

392

Сүхбаатар аймаг дахь МСҮТ-өөс мэргэжил сурталчлах өдөрлөгийг зохион байгуулж байна. Тус төвд 13 төрлийн мэргэжлээр 16 ангид 374 суралцагч суралцаж байгаа бөгөөд хоёр жил тасалдаад байсан төмөр замын болон бэлэг дурсгал, урлалын ангидаа энэ жилээс дахин элсэлт авч эхэлжээ.
МСҮТ-ийн нийт төгсөгчийн 70 орчим хувь нь төгсөөд шууд ажлын байранд гардаг байна. Тэд төрийн байгууллага, хувийн хэвшилд ажиллахаас гадна төсөл хөтөлбөрт хамрагдаж өөрсдөө үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх нь ч бий.
Сурагцагчид өөр өөрсдийн мэргэжлээр хийсэн бүтээлээ дэлгэн танилцуулж байна. Өдөрлөгт холбогдох албаны хүмүүс оролцож, цаашид суралцагч, төгсөгчдийг сурах хугацаанд болон төгссөн хойно хэрхэн дэмжих, хамтран ажиллах боломжтой талаар МСҮТ-ийн удирдлагуудтай санал солилцжээ.  










скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Sukhbaatar.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Sukhbaatar.nutag.mn