Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төвтэй боллоо

293

Орон нутгийн залуус “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төв”-өөр үйлчлүүлэх боломжтой боллоо. Швейцарын хөгжлийн агентлагийн 26 сая төгрөгийн санхүүжилтээр хөдөлмөрийн зах зээлд шинээр хөл тавьж байгаа залуусыг идэвхжүүлж, хөгжүүлэх зорилгоор тус төвийг аймгийн ХХҮГ-т байгуулжээ.
Тус төвөөр дамжуулан залуус олон төрлийн сургалтад хамрагдах, харилцан туршлага солилцох, хамтран бүлгээрээ ажиллах, интернэт орчинд ажиллах зэрэг үйлчилгээг авах боломжтой. Энэ бүх боломж, орчин нөхцөлийг загвар төвд бий болгожээ.
Төвийн нээлтэд аймгийн Засаг дарга М.Идэрбат, Швейцарын хамтын ажиллагааны дэд захирал Бэнуа Мейэр-Биш, Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн олон улсын зөвлөх Иван Такач, аймгийн ХХҮГ-ын дарга Д.Гэрэлбадрах болон ажилчидЗалуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих "Оролцоо" төсөлд оролцогчдын төлөөлөл оролцов. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Sukhbaatar.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Sukhbaatar.nutag.mn