Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнээс 210 өрхийг хасжээ

262

Оны эхэнд Сүхбаатар аймгийн 1248 өрхийн 5739 иргэн хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамрагдаж байсныг 1038 өрх болгон бууруулжээ. Тодруулбал, сумын амьжиргаа дэмжих зөвлөл болон ХХҮГ-ын дотоод хяналт шалгалтын дүгнэлтээр 210 өрхийг энэ төрлийн үйлчилгээнд хамрагдах өрхийн болзлоос дээгүүр орлоготой байна гэж үзэн хассан байна.
Одоогоор хүнсний эрхийн бичгийн үйлчилгээ авч буй 4772 иргэн байгаагаас ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хасаж тооцвол, 2323 нь хөдөлмөрийн насны иргэд байгаа юм. Эдгээрээс 947 нь огт хөдөлмөр эрхэлдэггүй бөгөөд 523 иргэнийг аймгийн ХХҮГ-аас түр болон байнгын ажлын байранд зуучилж, 207 иргэнийг ажил хайгчаар бүртгээд байгаа аж.
Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээний журамд орсон өөрчлөлтийн дагуу тухайн өрхийн хөдөлмөрийн насны иргэн заавал хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн ажил хайгчаар бүртгүүлж, хөдөлмөр эрхлэлтийн сургалтад хоёроос дээш удаа хамрагдах, эсвэл ажил хөдөлмөр эрхэлсэн байх ёстой. Харин энэхүү журмын биелэлтийг хангаагүй иргэнийг шууд халамжийн үйлчилгээнээс хасаж байгаа гэдгийг аймгийн ХХҮГ-ын Нийгмийн халамжийн хэлтсийн дарга Т.Алтаннавч хэллээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Sukhbaatar.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Sukhbaatar.nutag.mn