Баруун-Урт, Баяндэлгэр, Түвшинширээ суманд халдварын тархалт их байна

315


9 дүгээр сарын 30-ны 8.00 цагийн байдлаар тус аймагт халдварын 164 тохиолдол шинээр нэмэгдсэнээр нийт батлагдсан тохиолдол 6636-д хүрэв. Халдвар бүх суманд бүртгэгдсэн хэвээр байгаа бөгөөд Баруун-Урт, Баяндэлгэр, Түвшинширээд тархалт хамгийн их байна.
Тус сумдад гэрээр эмчлүүлэгсэд олон байгаа бөгөөд халдварын шинж тэмдэг илэрмэгц шинжилгээ өгөх бус дур мэдэн эм уух, улмаар халдварыг хүндэрсний дараа эрүүл мэндийн байгууллагад хандах тохиолдол цөөнгүй байгаа аж. Эмнэлгийн ачаалал их байгаатай холбоотойгоор тухайн сумд төрийн өмчийн байруудаа эмнэлгийн зориулалтаар ашиглаж эхэлсэн байна. Жишээлбэл, Баяндэлгэр сум нийтийн ахуй үйлчилгээний байраа суллаж, ор дэлгэн эмнэлэг болгожээ.
Харин сүүлийн 24 цагт эрүүл мэндийн байгууллагаас 112 иргэн эдгэрч, гэрийн ажиглалтад шилжсэнээр нийт эдгэрэлт 3612 боллоо. Одоогоор аймгийн хэмжээнд нийт 2945 иргэн эрүүл мэндийн байгууллага болон гэрээр эмчлүүлж байгаагаас жирэмсэн эмэгтэй 39, төрсний дараах зургаа, 18 хүртэлх насны 171 хүүхэд байна. Өөрөөр хэлбэл эрсдэлт бүлгийн иргэд халдварт өртөх эрсдэл буурахгүй, өссөн хэвээр байгааг ЭМГ-аас анхаарууллаа.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Sukhbaatar.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Sukhbaatar.nutag.mn