Эрдэнэцагаан-Бичигт боомтыг шилэн кабелиар холбох ажил эхэлжээ

340


Мобиком корпорацийн 700 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумаас Бичигт боомт хүртэлх 75 километр газарт шилэн кабель нэвтрүүлэх ажлыг эхлүүлжээ. Үүнтэй холбоотойгоор аймгийн Засаг дарга М.Идэрбат, Мобиком корпорацийн Ерөнхий захирал Тацүяа Хамада болон холбогдох албаны хүмүүсийн хамтаар газар дээр нь очиж ажлын явцтай танилцсан байна.
Энэ бол Сүхбаатар аймаг төдийгүй зүүн бүс, цаашлаад Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулсан хөрөнгө оруулалтын ажил болно гэдэгт итгэлтэй байна гэдгээ энэ үеэр Мобиком корпорацийн Ерөнхий захирал Тацүяа Хамада хэлжээ.

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь одоогоос нэг жилийн өмнө Мобиком корпорацийн удирдлагуудтай уулзаж, Сүхбаатар аймгийн нутаг дэсвгэрт үүрэн телефоны сүлжээний өргөтгөл хийх, чанарыг сайжруулах, хамрах цар хүрээг нэмэгдүүлэх зорилгоор хамтран ажиллахаар тохиролцож байсан. Тэгвэл энэхүү ажил биелэлээ олж, ийнхүү ажил хэрэг болж буй нь энэ юм. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Sukhbaatar.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Sukhbaatar.nutag.mn