Шадар сайдын ажлын багийн бүрэлдэхүүн иргэдтэй уулзлаа

454



Сүхбаатар /МОНЦАМЭ/.Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Шадар сайд Я.Содбаатар ажлын багийн бүрэлдэхүүний хамтаар Сүхбаатар аймгийн иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийлээ. Засгийн газраас хэрэгжүүлж буй ажлууд, бодлого үйл ажиллагааны талаар танилцуулж, иргэдийн санал хүсэлтийг сонссон юм.

Мөн зарим нэн шаардлагатай асуудлыг шийдвэрлэхээ мэдэгдсэн.Тухайлбал Аймгийн нэгдсэн эмнэлэгт дурангийн хагалгааны тоног төхөөрөмжийг шийдэж өгөхөөр болсонюм. Мөн Баруун-Урт-Бичигт- Хөөтийг холбосон төмөр замын ажил, "Нутгийн зам"хөтөлбөрийн хүрээндБаруун-Урт- Дарьганга сумын чиглэлдтавих 60 км,  Эрдэнэцагаан, Сүхбаатар сумын чиглэлийнхатуу хучилттайзамын ажлын талаар тодорхой мэдээлэл өгч, 2022 онд гэхэд дээрх замуудыг тавьж дуусганагэдгийг хэллээ.

Шадар сайдынажлын багийн бүрэлдэхүүнд ЗТХ-ийн сайд Л.Халтар, УУХҮ-ийн сайд Г.Ёндон, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал болон ХНХЯ-ны газар, хэлтсийн дарга, ОБЕГ-ын орлогч дарга, УОК-ын нарийн бичгийн дарга тэргүүтэй албаны хүмүүс багтсан.Тэд иргэдтэй хийсэн уулзалтын үеэр өөр өөрсдийн салбарын ажил, цаашид хийж хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл өгсөн юм. 

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Sukhbaatar.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Sukhbaatar.nutag.mn