Түр цэг байгуулав

222
9 дүгээр сарын 21-ний өдрийн аймгийн Онцгой комиссын 26 дугаар хурлын шийдвэрээр халдвар хамгийн ихээр тархаж буй Баруун-Урт суманд халдварыг оношлох шинжилгээний болон эмчилгээний зөвлөгөө өгөх түр цэгийг байгуулав. Тус цэгийг аймгийн БТСГ-т байрлуулж, хамгаалалтад авчээ.
Энэхүү цэгээр батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын тандалтын шинжилгээ болон сайн дурын шинжилгээг авах юм. Ингэхдээ сайн дурын шинжилгээг үнэ төлбөртэй байхаар тогтжээ. Харин шинжилгээгээр халдварын тохиолдол батлагдвал тухайн иргэнийг АНЭ болон ӨЭМТ-ийн эрэмбэлэлтийн эмч үзэж, биеийн байдлыг тодорхойлоод гэрээр болон эмнэлэгт хэвтүүлэн эмчлэх эсэхийг шийдвэрлэх юм. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Sukhbaatar.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Sukhbaatar.nutag.mn