Сүүлийн 24 цагт халдварын 38 тохиолдол бүртгэгдэв

Батлагдсан тохиолдлын ойрын болон дам харьцагчийг тогтоохоор тандалтын нэг баг ажиллаж байна. Одоогоор ойрын 367, дам 657 харьцагч байгаа аж. Шинэ тохиолдол бүртгэгдсэнээс хойш Онгон, Түмэнцогт, Мөнххаан, Баруун-Урт сумаас нийт 198 сорьцыг авч вирус судлалын лабораторид илгээжээ.
6 дугаар сарын 1-ний байдлаар АНЭ-т нийт 57 иргэн хэвтэн эмчлүүж байгаа бөгөөд хөнгөн 49, хүндэвтэр тав, хүнд гурван иргэн байна гэж аймгийн ЭМГ-аас мэдээллээ.