Баруун-Урт суманд халдварын хоёр шинэ голомт үүслээ

361

Баруун-Урт суманд коронавирусний халдварын хоёр шинэ голомт үүслээ. Өөрөөр хэлбэл тус аймагт сүүлийн 24 цагт найман тохиолдол бүртгэгдсэний гурав нь Баруун-Урт суманд бүртгэгдсэн бөгөөд бүгд шинэ голомт байгаа юм.

Тодруулбал PCR шинжилгээ өгөөгүй иргэнийг Улаанбаатар хотоос тээвэрлэж ирсэн хот хоорондын таксины жолооч замын постоор нэвтрэлгүй, хулгайн замаар орж ирсэн нь ийнхүү халдварын шинэ голомтыг бий болгожээ. Хоёр дахь голомтын тухайд үйлчилгээний байгууллагын ажилтнаас эхтэйг аймгийн ЭМГ-аас мэдээллээ.

Үүнтэй холбоотойгоор аймгийн Онцгой комисс цахимаар хуралдаж, замын хяналтын постыг чангатгах, мэргэжлийн байгууллагуудын хяналтыг сайжруулах, хот хоорондын такси үйлчилгээг зогсоох талаар хэлэлцжээ. Гэвч одоогоор шийдвэр гарч, албажаагүй байгаа юм.

Харин энэ өдрийн найман тохиолдлын үлдсэн тав нь Онгон суманд илэрсэн байна. Ингэснээр тус аймгийн хэмжээнд нийт халдварын тохиолдол 300-г даваад байгаа юм.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Sukhbaatar.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Sukhbaatar.nutag.mn