Хээрийн түймэр БНХАУ-ын хилийг давжээ

443

Сүхбаатар аймийн Дарьганга сумын нутагт гарсан хээрийн түймэр өргөн газар нутгийг хамарсаар  Эрдэнэцагаан сумын нутгийг дамжин улмаар БНХАУ-ын хилийг давжээ. Хилийн наад хэсгийн түймрийг унтраах ажил одоо ч үргэлжилж байна.
Салхи ихтэй байгаа учир түймрийг унтраахад хүндрэлтэй байгаа аж.
Дарьгана сумын хёрдугаар багийн нутаг Баянцагаан гэдэг газар 4 дүгээр сарын 18-ны 11 цаг 58 минутад хээрийн түймэр гарлаа гэх дуудлага аймгийн ОБГ-т иржээ. Одоогоор түймрийг унтраахаар ОБГ, Гал түймэр унтраах аврах 17 дугаар анги, Хилийн цэргийн 0146 дугаар анги, Дарьганга, Асгат, Эрдэнэцагаан сумын ЗДТГ-ын албан хаагчид болон малчид, ард иргэд нийлсэн 150 гаруй хүн, 21 автомашинтай ажиллаж байна. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Sukhbaatar.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Sukhbaatar.nutag.mn