Сүхбаатар аймагт хээрийн түймэр дөрвөн удаа гарчээ

683

 Сүхбаатар аймгийн хэмжээнд он гарсаар объектын гал түймэр 23, хээрийн түймэр дөрвөн удаа гарчээ. 
Гарч буй гал түймрийн 96 хувь нь хүний анхаарал болгоомжгүй үйлдлээс болж гарч байгаа тул иргэн бүр сэрэмжтэй байж, галын аюулаас сэргийлэх шаардлагатай байгааг тус аймгийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.
Тодруулбал, Сүхбаатар аймгийн ОБГ-т ирж байгаа хээрийн болон объёктын түймрийн дуудлагын 46 хувь үнс нурмаа ил задгай асгаснаас, 21 хувь нь пийшин зуух, яндангийн цооролтоос, хоёр хувь нь хүүхдийн санамсар болгоомжгүй үйлдлээс, 19 хувь нь цахилгаан хэрэгслийн аюулгүй байдал алдагдсанаас болжээ. 
Харин дөрвөн удаагийн хээрийн түймрийг газар нутгаар нь авч үзвэл Эрдэнэцагаан суманд хоёр, Дарьганга Наран сумын зааг, Сүхбаатар суманд тус тус гарчээ. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Sukhbaatar.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Sukhbaatar.nutag.mn