Бичигтийн боомтоор орж ирсэн иргэнээс сорьц авч ХӨСҮТ-д илгээжээ

802

02 дугаар сарын 10-ны өдөр Бичигтийн боомтоор орж ирсэн хоёр иргэний нэг нь өндөр халуурсны улмаас тусгаарлагдаад байна. Тодруулбал, дуудлагын дагуу эрүүл мэндийн байгууллага шуурхай ажиллан, тухайн хоёр иргэнээс сорьц авч ХӨСҮТ-д илгээжээ.

02 дугаар сарын 10-ны өдөр ачааны машины жолооч гэх есөн монгол иргэн хилээр орж ирсэн байна.

Энэ талаар аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Эрдэнэтуяагаас тодруулахад, хилээр орж ирж байгаа иргэдийг боомтын тусгаарлах хэсэгт ажиллаж буй мэргэжлийн эмч нарын баг үзлэгээр оруулж, хяналтыг байнга тавьж байгаа. Өчигдөр хилээр нэвтэрсэн монгол иргэдэд ямар нэг зовуурь байгаагүйгээс гадна сэжигтэй зүйл ажиглагдаагүй гэсэн мэдээг ирүүлсэн. Тухайн үед ирсэн иргэдээс хоёр нь Дархан-Уул аймаг болон Улаанбаатар хотын харьяат эмэгтэйчүүд байсан. Тэд БНХАУ-ын Эрээн хотод 20 орчим хоног байж байгаад Бичигт боомтоор дамжин Монгол руу орж ирсэн. Улмаар Дархан-Уул аймаг руу явна гээд Эрдэнэцагаан сумаас замын унаанд дайгдан өнөөдөр /02.11-нд/ аймгийн төвд ирж өглөөний 07 цагт буудалд байрласан. Ирээд хэдхэн цагийн дараа буюу 11 цагийн үед нэг эмэгтэй нь нэг л удаа 37,2 хүрч халуурсан, үүнээс хойш дахиж халуураагүй.  Нөгөө эмэгтэйд ямар нэг зүйл ажиглагдаагүй биеийн байдал хэвийн байна. Бидний зүгээс ЭМЯ-наас өгч буй зөвлөмжийн дагуу эрсдэлтэй бүсээс ирж, халуурах шинж тэмдэг илэрсэн учир тухайн хоёр иргэнийг тусгаарлан, сорьц авч ХӨСҮТ рүү илгээгээд байна. Эцсийн хариу 72 цагийн дараа гарна. Тиймээс энэ хугацаанд тухайн хоёр иргэнийг тусгаарласан хэвээр ажиглана гэж аймгийн ЭМГ-ын дарга Б.Эрдэнэтуяа хэллээ.

Сүхбаатар аймаг олон улсын нэг боомттой. Одоогоор Бичигтийн боомтоор зорчих иргэдийн тоог хязгаарласан ч бүр хаасан зүйл байхгүй. Өөрөөр хэлбэл Улсын онцгой комиссын шийдвэрээр газрын тос болон жоншны тээвэрлэлтийг хилээр нэвтрүүлж байгаа билээ. 

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Sukhbaatar.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Sukhbaatar.nutag.mn