Улсын мэргэн цолны мялаалга наадмаар 250 гаруй харваач чууллаа

433



Сүхбаатар /МОНЦАМЭ/.Монгол Улсын мэргэн Л.Одсайханы цолны мялаалга наадам өнгөрсөн амралтын өдрүүдэд Баруун-Урт суманд боллоо. Сүхбаатар аймгаас төрөн гарсан анхны мэргэний цолны мялаалга наадмыг Монгол Улсын үлэмж мэргэн Ц.Хүдэрчулуун, даян мэргэн Б.Ёндон, дархан мэргэн Х.Оюунчимэг, даян мэргэн Д.Эрдэнэтуяа тэргүүтэй улс аймгийн цолтой 250 гаруй харваач зорин иржээ.

Мялаалга наадам гурван хэсгээс бүрдсэн бөгөөд шинэхэн мэргэнээ Сүхбаатарынхан их жанжин Д.Сүхбаатарын талбайд хүлээн авч, хүндэтгэл үзүүлсэн. Учир нь Л.Одсайхан нь их жанжин Д.Сүхбаатар 1921 онд ардын хувьсгалын анхны наадамд түрүүлж байснаас хойш 99 жилийн дараа улсын наадмын түрүүг авчирсан харваач юм.

Наадмын үеэр сур харваа, шагайн харвааны тэмцээнүүд зохион байгуулсан бөгөөд энэхүү тэмцээн нь тус аймагт төдийгүй зүүн бүсийн хэмжээнд болж буй хамгийн анхны том тэмцээн гэдгээрээ онцлог байлаа. 


скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Sukhbaatar.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Sukhbaatar.nutag.mn