Шадар сайд Сүхбаатар аймагт гурван автомашин шийдвэрлэж өглөө

536



Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар 09 дүгээр сарын 27-ны өдөр тус аймагт ажиллалаа. Тэрээр аймгийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Стандарт хэмжилзүйн хэлтсийн үйл ажиллагаатай биечлэн танилцав. Энэ үеэр байгууллага бүрт тодорхой асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэлээ.


Тодруулбал,ОБГ-ын алба хаагчидтай уулзалт хийж,ажлын нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлуудыг сонсоодОБГ-т Европ стандартын тусгай тоноглол бүхий автомашин, Түмэнцогт сумын гал унтраах бүлэгт пургон маркийн автомашиныголгохоор боллоо. Уулзалтын үеэрэрхэлсэн ажилдаа өндөр амжилт гаргасан зарим хүмүүсийг шагнаж урамшуулсан юм.


Сүхбаатар аймгийн МХГ хуучны барилгад үйл ажиллагаа явуулдаг.Тиймээс байрны асуудал хүнд гэдгийг Шадар сайдад уламжилсан. Харин Шадар сайд Я.Содбаатар энэ асуудалданхаарал хандуулахаа мэдэгдлээ.Мөн хилийн мэргэжлийн хяналтын байцаагч нарыг төрийн тусгай алба хаагчдын статуст оруулах эрх зүйн орчин зайлшгүй тулгарч буйг онцлоод цаашид албаны ёс зүй, хариуцлага, нэр хүндийн асуудал дээр бүх албанхаагчидонцгой анхаарах нь зүйтэй гэдгийг анхаарууллаа.


Шадар сайд Я.Содбаатар хамгийн сүүлдаймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн ажилтайтанилцаж,хэлтсийн авто машины асуудлыг энэ онд багтааж шийдвэрлэж өгөхөөр боллоо.

СХЗХ нь аймгийн БОГ-тай нэг байранд хамт үйл ажиллагаагаа явуулдаг. Харьцангуй шинэ байр боловч дотоод тохижилт, ажиллах нөхцөл төдийлөн сайн биш. Тиймээс цаашид албаны байр, ажиллах орчин, нөхцөл боломжийг сайжруулах тал дээр анхаарч ажиллахыг аймгийн удирдлагуудад чиглэл болгосон юм.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Sukhbaatar.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Sukhbaatar.nutag.mn