Г.Батбаяр агсны ажил явдал таарсан тул охин Б.Ариунзаяаг нь сэжигтнээр баривчлах саналаасаа прокурор татгалзжээ

132

Өмгөөлөгч Г.Батбаяр агсан дөрөвдүгээр сарын 21-22 нд шилжих шөнө гэрээсээ гарч яваад сураггүй алга болж улмаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, өнгөрсөн долоо хоногт буюу Баасан гараг /2024.04.26/-т "Богд хаан" амралтын газрын зогсоол дээр автомашиндаа амь хохирсон байхад нь цагдаагийн байгууллагаас олж тогтоосон байдаг. Эл хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа юм.
Тэгвэл талийгаач Г.Батбаярын төрсөн охин Б.Ариунзаяаг баривчлах саналыг прокуророос шүүхэд хүргүүлжээ.
Түүнийг Эрүүгийн хуулийн 11.6.1 дэх хэсэгт зааснаар буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан" хэмээн хуулийн байгууллагаас шалгаж байгаа аж. Тиймээс уг хэрэгт холбоотойгоор түүнийг баривчлах саналыг Сүхбаатар дүүргийн прокурорын газраас /2024.04.18/ тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлээд байжээ. Харин шүүхээс яллагдагч Б.Ариунзаяагийн ар гэрт гачигдал гарч, аавыгаа сүүлчийн замд нь үдэж байгаа хэмээн уг асуудлыг хэлэлцэхийг хойшлуулжээ.
Тэгвэл дээрх харамсалтай хэрэг гарсантай холбоотойгоор дээрх саналыг гаргасан прокурор нь Б.Ариунзаяаг баривчлах нь "хүн ёсны хүнлэг бус үйлдэл" хэмээн үзэж, саналаасаа татгалзсан гэх мэдээлэл байна. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Sukhbaatar.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Sukhbaatar.nutag.mn