“Бэлтэсмөрөн” ХХК-ийн удирдлагын хэргийг анхан шатны шүүх шийдвэрлэнэ

55

Хөвсгөл аймгийн иргэдийг сүлжээний залилангийн аргаар мэхэлж, их хэмжээний хохирол учруулсан “Бэлтэсмөрөн” ХХК-ийнханд холбогдох хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэхээр боллоо. Тус компанийг үүсгэн байгуулагч С.Ганбаатар, гүйцэтгэх захирал .Нямдэлгэр, .Пүрэвсүрэн, .Бузмаа, .Уяабор, .Нямдалай, .Очир, Д.Цэнгэнбаяр, Б.Мэндсайхан нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир, Завхан аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч .Дэлгэрмаа, Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэнэ нар өнгөрсөн оны зургаадугаар сард хэлэлцээд нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаасан юм. Үүнийг ингэлтэй дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорууд эсэргүүцэж, давж заалдах шатны шүүхэд хандсан билээ. Хөвсгөл аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч нар прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүх хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар бүрэн, бодитой, үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээч нарт эрх, үүрэг, хариуцлагыг тайлбарлан мэдүүлэг авсан, шүүх хүсэлт гаргасан иргэдийг хохирогчоор тогтоох, эсэх асуудлыг Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд шийдвэрлэх, мөн хохирлын тооцооллыг шүүх хуралдаанаар хийх боломжтой гэж дүгнээд, нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон юм. Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын шүүх хурлаар шүүгдэгчдийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хянаад хэлэлцэхээс татгалзав. Ингэснээр анхан шатны шүүх урьдчилсан хэлэлцүүлгийн шатнаас эхлэн хэлэлцэхээр болж байна. 
Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас “Бэлтэсмөрөн” компанийг үүсгэн байгуулагч дээр дурдсан хүмүүст Эрүүгийн хуулийн 17.3-3.1, 3.2-т заасан “олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар залилах гэмт хэрэг үйлдэж, амьдралын эх үүсвэрээ болгосон”, 18.6-2.1, 2.2 дахь хэсгийн хууль бусаар олсон хөрөнгө, орлого гэдгийг мэдсээр байж мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж, Хөвсгөл аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 618 хавтас бүхий хэргийг 2023 оны хоёрдугаар сард шилжүүлсэн билээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад “Бэлтэсмөрөн” ХХК-ийнхан 2595 иргэнээс 45.4 тэрбум гаруй төгрөг залилан авч, мөнгө угаасныг тогтоосон юм.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Sukhbaatar.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Sukhbaatar.nutag.mn