Сүхбаатар аймагт нохойд хазуулсан иргэдийн долоог хотод эмчлэхээр авчирчээ
Сүхбаатар аймагт нохойд хазуулсан иргэдэд сүрьеэгийн вакцин андуурч хийсэн тохиолдол өнгөрсөн долоо хоногт болсон билээ. Шинэ сайд С.Чинзориг энэ талаар мэдээлэл хийсэн бөгөөд хариуцлага алдсан эмчид хариуцлага тооцно. Мөн ажлын хэсэг гарч тухайн аймагт ажиллаж байгаа бөгөөд шаардлагатай тохиолдол үүсвэл тэдгээр иргэдийг Нийслэлд авчирч эмчлэх болно гэж ярьсан билээ. Тэгвэл тэдгээр иргэдийн долоог Нийслэлд авчирч ХӨСҮТ-д эмчлэхээр болжээ. Нохойд хазуулсан иргэдийн таван нь эмэгтэй бол хоёр нь бага насны хүүхэд байгаа ажээ.