СҮХБААТАР: Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл 70 хувьтай

288


ДБЭХС ТӨК-ийн Сүхбаата аймаг дахь салбар 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд 10 төрлийн ажлыг төлөвлөсөн. Одоогоор гүйцэтгэл 70 хувьтай үргэлжилж байна. Өндөрхаан- Баруун-Урт чиглэлийн 110Квт агаарын шугамын их засврын ажил энэ сарын сүүлээр хийгдэнэ. Ирэх 10 дугаар сар гэхэд өвөлжилтийн бэлтгэлийг бүрэн дуусгана. Гамшиг осол болон бусад нэн шаардлагатай үед ашиглах нөөц трансматор бэлэн байдалд байгаа гэж салбарын ерөнхий инженер Г.Төрмөнх хэллээ.
Эрчим хүчний салбарын өмнө тулгамдаж буй нэг асуудал бол Баруун-Урт дэд станцын өргөтгөл. Уг станц өнгөрсөн жил хүчин чадлаа давсан, хэт их ачаалалтай  ажилласан. Одоо ч 90 хувийн ачаалалтай байна. Өвөл энэ ачаалал дахин нэмэгдэнэ. Улмаар ачаалал даахгүй болох эрсдэлтэй. Станцын өргөтгөлийн ТЭЗҮ-г боловсруулж холбогдох яам, газруудад хүргүүлсэн ч одоогоор ямар нэг шийдвэр гараагүй юм байна. Тиймээс салбарын зүгээс зохих арга хэмжээг өөрсдийн хэмжээнд авч, урьдчилан сэргийлэх болон яаралтай үед авах хариу арга хэмжээг хангаж байгаа аж.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Sukhbaatar.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Sukhbaatar.nutag.mn