СҮХБААТАР: Бурхан багшийн 12 метр өндөр хөшөөг заллаа

459


Сүхбаатар аймаг байгуулагдсаны 80 жилийн ойг тохиолдууланУлаанбаатар хот дахьСүхбаатар аймгийнНутгийн зөвлөлийн санаачилгаар бүтээгдэж буй Бурхан багшийн хөшөөний шүншигийгшинийн 15-ны билэгт сайн өдөр өргөж, хөшөөг залжээ.Хөшөөний нээлт 07 дугаар сарын 29-ний өдөр болох бөгөөд энэ хугацаанд цэцэрлэгт хүрээлэнгийг тохижилтын ажил үргэлжлэн хийгдэнэ.
Хөшөөг цагаан гантиг чулуугаар бүтээсэн, 12,2 метрийн өндөр, 180 тонн жинтэй. СТА сийлбэрчин Ц.Энхтайван, Д.Ганзориг, Н.Алтаншагай, Б.Батбаяр, Э.Олонтүлхүүр нар хамтран урлажээ.  

Хамаг амьтныг гэгээрүүлэх номыг номлон энэрэл нигүүлслээр авран тэтгэхийг соёрхож буйг бэлгэдсэн бурхан багшийн дүрийг залсан цэцэрлэгт хүрээлэнг Баруун-Урт сумын Дөрвөлж толгойд байгуулж, аймгийнхаа түүхэн ойг тохиолдуулан нутгийн зон олондоо өргөн барьж буй гэдгээ төслийг санаачлагч, Нутгийн зөвлөлийн тэргүүн У.Отгонбаяр тодотгов. Бурхан багшийнхөшөө бүхий цэцэрлэгт хүрээлэн нь нийт нэг тэрбум гаруй төгрөгийн өртөгтэй бөгөөд үүнд аймаг орон нутгийн төсвөөс нэг ч төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдээгүй юм.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Sukhbaatar.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Sukhbaatar.nutag.mn