УИХ ГИШҮҮН Н.ГАНИБАЛ: Зам тээврийн осол гаргасан нь үнэн. Гэхдээ хүн бэртэж, гэмтээгүй

444

УИХ-ын гишүүд өнгөрсөн долоо хоногт тойрогтоо ажиллалаа. Орон нутгаас сонгогдсон гишүүд нутаг руугаа явж, тойргийн иргэддээ Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар танилцуулж, санал бодлоо солилцсон юм. Тэгвэл УИХ-ын гишүүн Н.Ганибал Сүхбаатар аймгийн иргэдтэй уулзахаар явж байхдаа зам тээврийн осол гаргажээ. Тодруулбал, зургадугаар сарын 24-нд Сүхбаатар-Улаанбаатар чиглэлд зорчиж яваад, автомашинтай мөргөлдөж, замын хажуу руу унажээ.

        Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Ганибалаас тодрууллаа. Тэрбээр “Зам тээврийн осол гаргасан нь үнэн. Тойргийн иргэдтэйгээ уулзаад буцаж явах замдаа автомашинтай шүргэлцэж, замын хажуу руу гарсан. Миний автомашиныг манай туслах унаад явж байсан юм. Зам тээврийн ослоос болж хүн гэмтэж, бэртээгүй. Манай машинд туслах, бид хоёроос өөр хүн байгаагүй. Харин эсрэг талын машинд бага насны хүүхэд аав, ээжтэйгээ зорчиж явсан. Хүмүүсийн биеийн байдал хэвийн байгаа бөгөөд эмнэлэгт хандаж, шаардлагатай эмчилгээг хийлгэсэн. Эмнэлгийн байгууллага бэртэж, гэмтээгүй гэдгийг нь хэлсэн. Ноцтой зам тээврийн осол биш шүү. Хальт шүргэлцээд л өнгөрсөн” гэв.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Sukhbaatar.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Sukhbaatar.nutag.mn