Сүхбаатар аймагт хүчин төгөлдөр 89 тусгай зөвшөөрөл байна

460


Сүхбаатар аймгийн хэмжээнд 2022 оны 3 дугаар сарын байдлаар хүчин төгөлдөр 89 тусгай зөвшөөрөл бүртгэгдсэн байна. Үүний 23 нь хайгуулын, 66 нь ашиглалтын зөвшөөрөл байгаа бөгөөд энэ нь нийт газар нутгийн 3,46 хувь буюу 0,28 сая га талбайг эзэлж байгааг АМГТГ-ын зүгээс танилцууллаа.
Тусгай зөвшөөрлийн төлбөрөөр Сүхбаатар аймаг сүүлийн гурван жилд 4,3 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүжээ. Харин ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид орон нутгийн төсөвт 2021 онд 16,7 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн байна. Дээрх тусгай зөвшөөрлийн ихэнх нь Сүхбаатар, Эрдэнэцагаан, Асгат сумын нутагт байна. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Sukhbaatar.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Sukhbaatar.nutag.mn