Дэлхийн нөлөө бүхий төв банкууд бодлогын хүүгээ бууруулах магадлал өндөр байна
Холбооны Нөөцийн банк болон Авст ралийн төв банкны бодлогын хүүгээ бууруулах шийдвэрийг бусад улсын төв банкууд ч дагана гэдгийг шинжээчид хэлж байна. “Их 7”-гийн Сангийн сайд нар аль хэдийн эдийн засгийн хүндрэлийг даван туулахын тулд нэгдсэн арга хэмжээ авах тохиролцоонд хүрсэн юм. Үүнтэй холбоотойгоор Канадын төв банк бодлогын хүүгээ 0.5 нэгж хувиар бууруулах магадлал 75 хувьтай байна. Түүнчлэн Европын төв банк мөн адил гуравдугаар сарын 12-нд бодлогын хүүгээ бууруулах магадлал 90 хувьтай байгаа аж. Харин Холбооны Нөөцийн банк энэ сард хүүгээ дахин бууруулах магадлал 65 хувьтай байна. Аль хэдийн сөрөг хүү тогтоосон Японы төв банкинд мөнгөний бодлогоо зөөллөх орон зай бага үлдсэн гэж дийлэнх шинжээчид дүгнэж байгаа юм. Тиймээс энэ сард хүүгээ буулгахын оронд бусад бодлогын арга хэмжээнд анхаарах төлөвтэй байна. Японы төв банк 500 тэрбум иений бонд эргүүлэн худалдаж авахаа зарлаад байгаа юм. Харин BREXIT-ийг амжилттай хэрэгжүүлэх давхар үүрэг хүлээгээд буй Английн төв банкны шинэ тэргүүн ямар шийдвэр гаргах нь таамаглахад бэрх байна.
Засгийн газрын мэдээ