Монгол хүүхдүүд эх хэлээ дэлхийн хаанаас ч сурах боломж нээлттэй болжээ

203


Унага онлайн сургалтын төвийн хамтран үүсгэн байгуулагч Б.Атар-Эрдэнэтэй сургалт болон сургах арга барилын талаар ярилцлаа

-Сайн байна уу?

Одоо хүн бүр л англи, хятад зэрэг хэл зааж байхад танай сургалтын төв яагаад монгол хэл заадаг юм бэ?

Мэдээж таны хэлж буй эдгээр хэлнүүд бол хэрэглээ талаасаа маш чухал. Харин сэтгэлгээ талаасаа монгол хүн бүр заавал эх хэлээ сурах ёстой гэж боддог. Сэтгэлгээ гэдэг нь та бидний ахуй амьдрал, зан заншлаас урган гарсан үнэт зүйлс болоод тэр ухааныг ерөнхийд хэлж байна лдаа. Монгол хүмүүс аав ээж, нутаг усандаа ямар их хайртайг манайд байгаа дуу шүлэгнээс тод харж болно. Ер дэлхий дээр манайхаас өөр ямар ч оронд морины тухай ийм олон дуу байхгүй байх. Монгол хэлээ мэдэхгүй хүнээс нүүдэлчин сэтгэлгээ, үнэт зүйлс харахад хэцүү. Тэгээд ч монгол хэлээр ярьж буй хүмүүс маш цөөхөн шүү дээ. Тиймээс л бид эх хэлний дархлаа байх ёстой гэж үзсэн учраас монгол хэлээ зааж эхэлсэн. Би өөрөө олон жил гадаадад амьдарч байгаа болохоор дэлхий даяар тархан амьдарч буй монголчуудын үр хүүхдүүд эх хэлээ сурах боломж маш бага байдгийг анзаарсан. Тэгээд  хоёр найзтайгаа хамтраад Унага онлайн сургалтын төвөө байгуулаад монгол хэлээ зааж байна.

Танай төв үйл ажиллагаагаа эхэлснээс хойш хичнээн хүүхэд суралцаж байна бэ?

Манай сургалтын төвд нийт 2000 гаруй монгол хүүхдүүд хамрагдаж төрөлх хэлээ суралцаж байна. Бид хоёр жилийн өмнөөс үйл ажиллагаагаа АНУ-аас эхэлсэн бол өнөөдөр дэлхийн таван тивийн 30 гаруй улсад амьдарч буй монгол хүүхдүүддээ эх хэлээ онлайнаар сургаж байна.

-Ямар шатлалтайгаар хэдий хугацаанд монгол хэлээ заадаг бэ?

Манай  сургалтын төв гадаадад амьдардаг хүүхдүүдийн сэтгэлгээ болон хэлний түвшинд тохирсон шинэлэг хөтөлбөрөөр  нийт зургаан түвшинтэйгээр хичээлээ онлайнаар заадаг мөн үр дүн ч маш өндөр байдаг. Монгол хэл заахаас гадна тэдгээр хүүхдүүдэд эх орныхоо зан заншил, бахархам түүхийг зааж байгаа нь хүүхдүүдэд маш сонирхолтой хичээл болжээ. Хэзээ ч гэрт амьдарч үзээгүй хүүхдүүдэд монгол гэрээ тайлбарлан, зураг дүрсээр хичээлээ баяжуулан заах нь онлайн хичээлийн нэг давуу тал. Онлайн хичээлийг хүүхдүүдэд зориулж сонирхолтой зааснаар манай сурагчид хоёрхон сарын дотор уншиж бичиж сурдаг.

-Танай төвийн  багш нарын бүрэлдэхүүн болон ур чадварын тухайд

Үнэхээр багшийн ур чадвар сургалтын байгууллагад хамгийн чухал. Тиймээс бид нар мэргэжлийн багш нартай хамтран ажилладаг. Гэхдээ бүх багш нараа онлайн орчинд ажиллах чадвар суулгаж тогтмол сургалтад хамруулдаг. Одоогийн байдлаар нийт 25 орчим багш, ажилтнуудын багтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Манай сургалтын төв улсын хэмжээнд хамгийн өргөн хүрээнд монгол хэлийг зааж буй онлайн сургалтын төв. Иймээс тэд цаашид үйл ажиллагаагаа улам өргөжүүлж, төрөлжүүлэхийг зорьж байна.

Ярилцсанд баярлалаа

-Та бүхний ажилд амжилт хүсье!

ХОЛБОО БАРИХ

FACEBOOK : Унага онлайн сургалтын төв

EMAIL:    unaga.edu@gmail.com

INSTAGRAMM:   unaga_online_surgalt

 

TEL NUMBER: +976 90907688 Г.,  97689658595  Менежер О.Хулан

+1 415 685 7686

 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Sukhbaatar.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Sukhbaatar.nutag.mn