Сүхбаатар аймгийн шилдэг залуучуудыг шалгаруулав

190


Монголын залуучуудын холбооны Сүхбаатар аймаг дахь салбар зөвлөлөөс тус аймгийн 2021 оны тэргүүний залуучуудыг шалгаруулав. Тодруулбал, залуучуудыг дэмжих өдөр буюу 12 дугаар сарын 25-нд зохион байгуулсан "Next Step-2021" ёслолын үйл ажиллагааны үер есөн номинациар шилдгүүдийг шалгаруулан өргөмжилсөн юм.
Дэд бүтцийн салбар- Дөрвөлж ОНӨҮГ-ын дулаан ашиглалт, засварын инженер Ч.Болдбаатар
Хууль, эрхзүйн салбар- Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн ерөнхий шүүгчийн туслах Б.Цолмон
Боловсролын салбар- Баруун-Урт сумын ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн багш А.Борогчин
Хэвлэл мэдээлэл, харилцаа холбооны салбар- Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн орон нутаг дахь сурвалжлагч,SBinfo.mnсайтын эрхлэгч Т.Одончимэг
Банк санхүү, эдийн засгийн салбар- Сүхбаатар Төрийн банкны харилцааны менежер С.Нямаа
Төрийн байгууллага- Дарьганга сумын Нийгмийн даатгалын улсын байцаагч Б.Эрдэнэтуяа
Соёл урлаг, спортын салбар- Жаахан шарга театрын морин хуурч, СТА Б.Тэгшжаргал
Эрүүл мэндийн салбар- АНЭ-ийн Онош зүйн тасийн лаборант Т.Мөнхбаяр
Бизнес, ХАА, ЖДҮ-ийн салбар: Дөрвөн эрдэнэ овто засварын төвийн захирал Х.Баттулга
Эв нэгдлийн одон, Сайн үйлстэн тэргүүний залуу-Арвижих дэлгүүрийн дахирал Э.Энхцэцэг
Шилдэг салбар зөвлөл- Халзан сумын залуучуудын холбоо, Баруун-Урт сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн залуучуудын зөвлөл нар шилдгээр тодров.

Энэ удаагийн шилдгүүдийг 80 гаруй залуугийн дундаас шалгаруулж гаргаж ирсэн. Шалгаруулалтыг тэргүүлэгчдийн олонхын саналаар тодруулсан. Ингэхдээ тухайн нэр дэвшигчийн 2021 онд гаргасан ололт амжилтыг гол үндэслэл болгосон. Бизнес, үйлдвэрлэл эрхлэгчийг хэчнээн ажлын байрыг бий болгож чадсан бэ гэдгээр голлон дүгнэсэн. Хоёр дахь жилдээ зохион байгуулж буй "Next Step-2021" үйл ажиллагаанд 300 гаруй залуу оролцлоо. Энэ нь бид бүхэн залуучуудын хүсэн хүлээдэг баярыг бий болгож чаджээ гэдгийг Залуучуудын холбооны тэргүүн Ц.Өлзийжаргал хэллээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Sukhbaatar.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Sukhbaatar.nutag.mn