77,3 тэрбум төгрөгөөр 26 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлнэ

179



2022 оны төсвийн тухай хуульд Сүхбаатар аймагт улсын төсвийн 77,3 тэрбум төгрөгийн өртөг бүхий 26 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгажээ. Үүнээс ирэх онд 36,8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгох аж.

Баруун-Урт суманд Соёл амралтын хүрээлэн, Спорт цогцолбор зэрэг томоохон ажлууд хийх бол Баруун-Урт, Эрдэнэцагаан сумдад сургуулийн барилга, Наран, Дарьганга, Баяндэлгэр суманд хүүхдийн цэцэрлэг, Түвшинширээ суманд сургуулийн дотуур байр, Мөнххаан суманд эрүүл мэндийн төв, Онгон, Баяндэлгэр суманд соёлын төвийн барилга барих юм. Түүнчлэн орон нутгийн хөгжлийг дэмжих Шинэ хөдөө төсөл, сумдын ЭМТ-ийн автомашины шинэчлэлт, үүрэн холбооны сүлжээг сайжруулах төслүүдийг ч хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Нэн тэргүүнд санхүүжүүлэх шаардлагатай төсөл арга хэмжээг аймаг, сумаас хийсэн судалгаанд үндэслэн, холбогдох хууль журамд нийцүүлэн салбар яамдад саналаа хүргүүлсний үндсэн дээр улсын төсөвт тусгуулсан. Төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд хамтран ажиллана гэдгийг УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Н.Ганибал нарын ажлын албанаас мэдээллээ.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Sukhbaatar.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Sukhbaatar.nutag.mn