Өрөөгүй учир багш ажилчид гэрт ажиллаж байна

356
Баяндэлгэр сум цэцэрлэгийн насны 460 гаруй хүүхэдтэй. Хуучин цэцэрлэгийн барилга нь 2007 онд ашиглалтад орж байсан бөгөөд 2008, 2011 онуудад хоёр удаа өргөтгөл хийгдсэн. Гэвч анги танхимын хүрэлцээ муу учир сүүлийн жилүүдэд багш ажилчид гэрт байрлаж ажлаа хийж байна. Дөрвөн гэрийг цэцэрлэгийнхээ ажлын өрөө буюу оффис болгожээ.


Цэцэрлэгийн зүгээс сумынхаа хүүхдүүдийг бүрэн хамруулахыг зорин ажилладаг. Иймд зарим тохиолдолд гэрт сургалтын үйл ажиллагаагаа явуулах үе ч байдаг. Энгийн үед нийт хүүхдийн 300 орчим нь цэцэрлэгт хамрагдаж чаддаг. Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор одоо долоон бүлэгт дөрөв, таван насны 134 хүүхэд хамрагдаж байна.Гэвч энэ цэцэрлэг нь өрөө тасалгааны зай талбай бага, унтлагын өрөөгүй, урлаг соёлын заалгүй гээд асуудал их. Харин цэцэрлэгийн шинэ барилгын тухайд стандартын дагуу баригдаж байгаа учир дээрх асуудал бүгд шийдэгдсэн. мөн цэцэрлэгийн 32 багш, ажилтанд шаардлагатай өрөө тасалгаа ч бий. Цэцэрлэгийн хүүхдүүд, багш ажилчид шинэ байрандаа 2020 оны хичээлийн жилээс хичээллэж эхлэх байсан ч хоёр жилээр хойшилж, ажил нь гацан тэднийг одоо ч хүлээлгэсээр байна. 

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Sukhbaatar.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Sukhbaatar.nutag.mn